ТЭГШ, СОНДГОЙГООР зорчуулах хязгаарлалт БЯМБА гарагаас эхлэн үйлчилнэ

2026 оны 8 сарын 10

Arslan.mn

Наймдугаар сарын 15-н буюу энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн Улаанбаатар хотод тээврийн хэрэгслүүд улсын дугаарын тэгш, сондгой орноор хязгаарлагдан замын хөдөлгөөнд оролцоно.

Дугаарын хязгаарлалт есдүгээр сарын 12-ныг дуустал үргэлжлэх бөгөөд ингэхдээ бүсчлэл хамаарахгүйгээр 07:00-21:00 цагт мөрдөгдөх юм.

Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31
Есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдөр: 
Улсын дугаарын сүүлийн орон СОНДГОЙ тоогоор /1, 3, 5, 7, 9/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30
Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдөр: 
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон ТЭГШ тоогоор /0, 2, 4, 6, 8/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй.

Үүнд:

  • Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
  • Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
  • Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
  • Нийтийн тээврийн
  • Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670145
0 эможи

keyboard_arrow_up