Нэгдүгээр эмнэлэг Жинаны их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2026 оны 8 сарын 06

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь Жинаны их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон БНХАУ-ын Гуанжоү хотын Жинаны их сургуулийн эмнэлэг хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж, технологийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Энэхүү түншлэл нь олон улсын туршлага, мэдлэг солилцоог нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670135
0 эможи

keyboard_arrow_up