БИЧЛЭГ: Завьт эргүүлүүд голд живж байсан иргэнийг аврав
2026 оны 8 сарын 06

Голын эрэг дагуу завьт эргүүлүүд ажиллаж байна. Албан хаагчид өчигдөр (2026.08.05) 15:50 цагийн орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ голд хөл алдаж, живсэн 28 настай М-ийг олж амь насыг нь аварчээ.
Иргэдэд:
- Усны түвшин ихэссэн энэ өдрүүдэд голын эрэг дагуу амарч зугаалахдаа архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
- -Гол, нуурын дэргэд амрахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр голд оруулахгүй байх,
- -Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670133
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
