ШУУРХАЙ: Туул голд 13 настай хүүхэд живж, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2026 оны 8 сарын 06

Arslan.mn

Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн “Ганц модны-Эрэг” гэх газарт зургаан өсвөр насны хүүхэд Туул голын эрэг дээр тоглож байгаад нэг хүүхэд усанд живсэн тухай дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны 13:30 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсэг, Алтанбулаг сумын Мэргэжлийн анги болон ар гэрийн нийт 24 хүн, дөрвөн автомашинтайгаар 13 настай, эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670129
0 эможи

keyboard_arrow_up