Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно
2026 оны 8 сарын 06

Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.
Уг хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 20-нд олгохоор болжээ. Мөн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ сарын 11-нд, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд өгөх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670122
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
