Э.Батшугар: Монгол Улс нэг эх үүсвэрээс буюу өндөр чанартай эмийг, хямд үнээр худалдан авах боломжтой боллоо

2026 оны 8 сарын 05

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Эм эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Энэ нь иргэдийн тогтмол худалдан авдаг эм, эмнэлгийн хэрэгсэл тэр дундаа даралтны эм, өвчин намдаах эм, сахартай өвчтнүүдийн эм, тасалдал үүсэх эрсдэлтэй уналт, таталтын эмийг цаад газраас нь цөөн ширхгээр авдаг учраас худалдахгүй гэдэг тул нэг эх үүсвэрээс авдаг болж буй юм. ДЭМБ-ын хатуу жагсаалттай улс орноос эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүнийг тухайн олон улсын стандарттай улсаас нь албан ёсоор их хэмжээгээр худалдан авах боломжтой болно.

Мөн ЮНИСЕФ нь хатуу зохицуулалттай, чанартай эмийн компаниудаас эм, эмнэлгийн хэрэгслийг боломжийн үнийн дүнгээр нийлүүлнэ гэсэн үг. Манай улсын хувьд энэ тал дээр хэд хэдэн туршлага бий. Жишээлбэл, цусны бүлэгнэл байхгүй хүн манайд цөөхөн бий. Үүний эм гэхэд манай улсад өндөр өртөгтэй байдаг. Үүнийг бид АНУ-ын компаниас худалдан авахдаа 350 сая орчим төгрөг хэмнэж, худалдан авсан. Нэгдсэн худалдан авалт хийснээр бид асар өндөр өртгийг хэмнэх боломжтой. Нэг эх үүсвэрийн худалдан авалттай болсноор улсын төсвийг хэмнэхээс гадна өндөр чанартай, ДЭМБ-ын хатуу зохицуулалттай улс орнуудаас худалдаж авна гэсэн үг.

Ингэснээр бид чанаргүй эмээс татгалзахаас гадна, үнэтэй эмийг хямд, боломжийн үнээр худалдан авах нөхцөл бий болж байна. Энэ нь олон улсад тогтсон жишиг бөгөөд дандаа чанартай, албан ёсны эх үүсвэрээс нь худалдан авалт хийдэг. Монгол Улс энэ жишигт нэгдэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670115
0 эможи

Зочин
2026-08-05 22:14
монгол тэр аяараа хуурамч эмийн сан шүү яанаа хэзээ улс шиг улс бодох вэ
keyboard_arrow_up