СОР-17: Таван дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ

2026 оны 8 сарын 04

Arslan.mn

Энэ оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор хурлын зохион байгуулалтын бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ.

Тогтоосон хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах бөгөөд хичээл, сургалтын үйл ажиллагаа 2026 оны 09 дүгээр сарын 01-нээс хэвийн эхэлнэ. 

-Тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьд 8 дугаар сарын 17-28 ны өдрүүдэд:

  • Цэцэрлэг, сургууль дээр бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулахгүй;
  • Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимаар зохион байгуулна;
  • Багш, ажилтны зайнаас ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ;
  • Сургалтыг шаардлагатай үед цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангана;
  • Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулах зохион байгуулалтыг хийнэ;
  • Эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлж, хүүхэд хүргэх, авах автомашины хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670099
0 эможи

keyboard_arrow_up