”Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” Монгол Улсад болно

2026 оны 8 сарын 04

Arslan.mn

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Тус тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм.

Тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн үндэсний шигшээ багууд оролцож, Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөнө. Зохион байгуулагчдын мэдээлснээр тэмцээнийг олон улсын стандартын дагуу зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Үүнд зориулалтын төхөөрөмж, гэрэлтүүлэг, дуу, дүрсний өндөр чанарын шийдэл бүхий орчин бүрдүүлж, тэмцээн болох заалыг иж бүрэн тохижуулсан байна. Мөн тамирчин, шүүгч, албаны төлөөлөгчдийн байр, тээвэр, аюулгүй байдал, эмнэлгийн үйлчилгээ болон үзэгчдэд зориулсан үйлчилгээг олон улсын шаардлагад нийцүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670093
0 эможи

keyboard_arrow_up