“Үхэр, тугал зарна” гэсэн зараар холбогдож АРВАН САЯ төгрөгөө залилуулжээ
2026 оны 8 сарын 04

Цагдаагийн байгууллагад энэ сарын 31-ний өдөр “Үхэр, тугал зарна” гэх фэйсбүүк зарын дагуу холбогдсон. Улмаар худалдан авахаар 10,000,000 (арван сая) төгрөг шилжүүлээд залилуулчихлаа гэх дуудлага иржээ.
Тодруулбал, залилагч этгээд хуурамч фэйсбүүк хаягаас иргэд рүү бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлсэн. Орон нутгаас ачиж явуулна, машин хөдөлсөн, тээврийн зардал, урьдчилгаа шилжүүлээрэй гэх зэргээр залилан мэхэлжээ.
Иймд иргэн худалдаа хийхдээ урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, бараа, эд зүйлсээ аваагүй тохиолдолд гүйлгээ хийхгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670082
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
