НӨАТ-ын буцаан олголтыг 8 хувь болгох өргөдөлд 11 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ
2026 оны 8 сарын 03

Иргэн Бямбацогт Болорчулуун НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг одоогийн 2 хувиас 8 хувь болгон нэмэгдүүлэх тухай өргөдлийг нийтийн өргөдлийн цахим систем D-Petition-д санаачилжээ.
Тэрбээр уг өргөдлийг 2026 оны долдугаар сарын 14-нд эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 11 мянга гаруй иргэн дэмжиж, гарын үсгээ зурсан байна. Өргөдөлд санал авах хугацаа 2026 оны наймдугаар сарын 23-нд дуусах юм.
Өргөдөл санаачлагчийн зүгээс “Юмны үнийн өсөлт иргэдэд маш их дарамт болж байна. Буцаан олголтыг 2 хувь биш 8 хувь болгомоор байна. Иргэд хуримтлал үүсгэж чадахгүй байна. Жижиг, дунд бизнесүүд дампуурч байна” хэмээн дурджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
670078
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
