Энэ сарын 15-наас эхлэх тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтын хуваарь

2026 оны 8 сарын 03

Arslan.mn

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал, 07:00-21:00 цагийн хооронд бүсчлэлгүйгээр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулахаар болоод байгаа.

Тэгш, сондгой хязгаарлалтын хуваарийг хүргэж байна.

Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30
Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдөр: 
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон ТЭГШ тоогоор /0, 2, 4, 6, 8/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31
Есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдөр: 
Улсын дугаарын сүүлийн орон СОНДГОЙ тоогоор /1, 3, 5, 7, 9/ төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор зохицуулжээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670073
0 эможи

keyboard_arrow_up