АНУ-ын визийн 20,000 долларын барьцаа хэрэгжиж эхэллээ
2026 оны 8 сарын 03

АНУ-ын Төрийн департамент өнөөдрөөс эхлэн бизнес болон аялал жуулчлалын B-1, B-2 ангиллын виз мэдүүлэгчдэд визийн барьцаа шаардах шинэ журмыг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү шинэ журамд Монгол Улс багтжээ.
Шинэ журмын дагуу консулын ажилтан шаардлагатай гэж үзвэл виз мэдүүлэгчээс 20 мянган ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулахыг виз олгох нөхцөл болгон шаардах боломжтой болжээ.
Харин виз эзэмшигч АНУ-д зөвшөөрөгдсөн хугацаандаа оршин сууж, хугацаандаа эх орондоо буцсан, эсвэл АНУ-д нэвтрэх хүсэлтийг нь татгалзсан тохиолдолд байршуулсан барьцааг бүрэн буцаан олгох юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670068
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
