Дуу чимээний зөрчилтэй тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоог хүчингүй болгоно

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Монгол Улсын MNS 4599:2026 "Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд" стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн дуу чимээтэй, Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-т заасан яндан, дуу намсгуур гэмтсэн, эсхүл байхгүй болсон тээврийн хэрэгсэлд хяналт шалгалтын арга хэмжээ авч байна.
Тодруулбал, Дуу чимээний шаардлага хангахгүй, зөрчилтэй тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгох арга хэмжээ авна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ яндан, дуу намсгуурын бүрэн бүтэн байдлыг шалгаж, хууль, стандартын шаардлагыг мөрдөхийг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

