Улаанбаатарт өчигдөр улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагджээ
2026 оны 7 сарын 30

Улаанбурханы дэгдэлт 517 дахь өдрөө үргэлжилж байна. Өвчилсөн дөрвөн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улаанбаатар хотод эмчлүүлж буй гурван хүний биеийн байдал дунд, орон нутгийн нэг хүн хүнд байгаа юм.
Долоон сарын хугацаанд улаанбурханы 15,560 тохиолдол батлагдсан. Үүний 12 мянга нь Улаанбаатарт, 3,000 нь орон нутагт бүртгэгджээ. Өвчилсөн иргэдийн дийлэнх нь 10-14 насныхан байна.
Улаанбурхан өвчнөөс вакцинаар бүрэн сэргийлэгдэх боломжтой. Иймд товлолт дархлаажуулалтдаа хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалаарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670043
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

