ЦЕГ: Орон сууцны гадна зодолдсон залуусыг саатуулсан

2026 оны 7 сарын 30

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногт нийт 2166 дуудлага, мэдээлэл иржээ.

Тухайлбал энэ сарын 29-30-нд шилжих шөнө “Баянгол дүүргийн 25 дугаар хороо Голден парк хотхоны гадаа залуус зодолдоод байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Мөн дээрх дуудлага, мэдээлэлтэй холбоотой “Согтуугаар автомашины цонх цохиж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хоорондоо зодолдоод байна” гэх утга бүхий мэдээллийг цахим орчинд нийтэлжээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай шалгалтын ажиллагаа явуулж, холбогдогчдыг олж тогтоон саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670040
0 эможи

keyboard_arrow_up