Нийтийн тээврийн улсын баазуудад өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан үзлэг, шалгалт хийлээ

Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын урьдчилсан шалгалтын хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар болон "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн удирдлага, албаны төлөөлөгчид “Зорчигч тээвэр нэг”, “Зорчигч тээвэр хоёр”, “Зорчигч тээвэр гурав”, “Зорчигч тээвэр дөрөв”, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-уудад ажиллалаа.
Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд албаны төлөөлөгчид өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, техникийн бэлэн байдал, сэлбэг материалын нөөцлөлт зэрэгтэй газар дээр нь танилцаж, зөвлөмж өгөв.
Тус үзлэг, зөвлөмжид Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар, Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бадамдорж, Зорчигч тээврийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Баасансүрэн, Тээврийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Оюумаа, "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Рагчаа, мөн "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн Бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Од, Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах А.Батзориг, Талбарын засвар, үйлчилгээний ахлах Б.Сод-Эрдэнэ нарын албаны төлөөлөгчид ажиллав.
Урьдчилсан үзлэгийн үеэр автобусны техникийн бэлэн байдал, засвар үйлчилгээний явц, бэлтгэл ажлын хэрэгжилтийг шалгаж, өвлийн улиралд үүсэж болзошгүй эрсдэл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, цаашид анхаарах асуудлуудаар холбогдох албаныхантай санал солилцон, ажиллалаа.
