Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил өчигдөр бүртгэгджээ
2026 оны 7 сарын 30

Өчигдөр /2026.07.29/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2166 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллээс 656 нь зөрчлийн шинжтэй, харин 102 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд нэг хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн гурван хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 68 дуудлага, 10 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил илэрч, 77 хүнийг эрүүлжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
670038
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
