Санхүүжилт гацсанаас үүдэж сургуулийн барилгын ажил удааширчээ

Нийслэлийн Замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй сургуулийн барилгын явцтай танилцлаа.
Тус хороонд барьж буй 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
Барилгын ажил 2025 онд эхэлсэн. Анх төлөвлөснөөр ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах байсан ч нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтэд хяналт, шалгалт хийж байна. Санхүүжилт удааширсан тул тус сургуулийг ашиглалтад оруулах хугацааг аравдугаар сарын 15 хүртэл хойшлуулжээ. Барилгыг “Хуягт Харш” ХХК гүйцэтгэж байна.
Монгол Улс 2022 онд боловсролын барилга байгууламжийн норм, стандартаа шинэчилснээс хойш уг сургууль нь шинэ стандартын дагуу баригдаж буй анхны томоохон сургуулиудын нэг юм. Нийт 11 мянган ам метр талбай бүхий тус сургууль нь хоёр спорт болон урлагийн заалтай, орчин үеийн шаардлагад нийцсэн цогцолбор сургууль болно. Хичээлийг арван нэгдүгээр сарын 15-наас эхлүүлнэ.
“Хуягт Харш” ХХК-ийн ерөнхий инженер А.Мягмардорж, гүйцэтгэлийн санхүүжилт удааширсан нь барилгыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгахад хүндрэл учруулжээ. Гэсэн ч гүйцэтгэгч компани барилгыг чанарын шаардлагад бүрэн нийцүүлэн, шинэ хуваарийн дагуу хугацаанд нь дуусгахаар ажиллаж байгаа гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ын ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
