Гаалийн улсын байцаагч Ж.Г нь зөрчилтэй барааг гаалиар нэвтрүүлсний хариуд 1 сая төгрөгийн ХАХУУЛЬ авчээ

2026 оны 7 сарын 28

Arslan.mn

Зөрчилтэй барааг гаалиар нэвтрүүлсний хариуд нэг сая төгрөгийн хахууль авчээ.

Тодруулбал, Ж.Г нь гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа  “М... ” ХХК-ний 2026 оны 2 дугаар сард гаалийн мэдүүлгээр Монгол Улсад импортолсон зөрчилтэй бараанд хяналт шалгалт хийн гаалийн хилээр нэвтрүүлж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан бэлнээр 500 мянган төгрөг, 2026 оны 4 дүгээр сард бэлнээр 500 мянган төгрөг, нийт 1 сая төгрөгийн хахууль авчээ.

Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (нийтийн албан тушаалтан хахууль авах) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670021
0 эможи

keyboard_arrow_up