АМГТГ-ын дарга асан Ш.Ганхуяг нь авлигад авсан 2,7 тэрбум төгрөгөө нуух зорилгоор барилга барьжээ

2026 оны 7 сарын 28

Arslan.mn

 Ш.Ганхуяг нь Ашигт малтмалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа авлигад авсан 2,7 тэрбум төгрөгөө нуух зорилгоор барилга барьсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Ш.Г  нь Ашигт малтмал газрын тосны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Б.Г-той бүлэглэн Э.С-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буцаан авах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардаж, нийт 2,7 тэрбум төгрөгийг дансаар дамжуулан хахууль авчээ.

Тэрбээр 2024 онд өөрийн хөрөнгө орлого нь 122,2 сая төгрөгөөр нэмэгдсэнийг хууль ёсны, үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, түүний хөрөнгө, орлого их хэмжээгээр үндэслэлгүйгээр нэмэгдсэн нь хуулийн байгууллагынхнаа анхаарлыг татаж, шалгах үндэслэл болжээ.

Нийслэлийн прокурорын газраас хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн улмаас олсон мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор хууль бус мөнгөний эх үүсвэрийг өөрчилж, барилга барихад захиран зарцуулж мөнгө угаасан хэрэгт 

  • Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт (улс төрд нөлөө бүхий этгээд хахууль авах),
  • Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих),
  • Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3  дахь заалт ( мөнгө угаах) зааснаар ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдэж, шүүхэд  шилжүүлжээ.

Мөн Э.С нь өөртөө давуу байдал бий болгох буюу шүүхийн шийдвэрээр хураагдсан “З...” ХХК, “О...” ХХК-ийн ашигт малтмалын 8 тусгай зөвшөөрлийг буцаан авч, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Ш.Г-д Б.Г-ын дансаар дамжуулан 2,7 тэрбум төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт (хахууль өгөх) зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Эргэн сануулахад, “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн, АМЕГ-ын дарга асан Ш.Ганхуяг нарыг авилга өгсөн, авсан хэргээр шалгагдаж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670020
1 эможи

keyboard_arrow_up