Эрхээ хасуулсан ч дахин согтуугаар автомашин жолоодож явсан долоон хүнийг илрүүлжээ

Цагдаагийн албан хаагчид нэг хоногт (2027.07.26) үүрэг гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан долоон жолоочийг илрүүлжээ.
Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2.700 нэгжээс 14.000 нэгж буюу
/2.700.000-14.000.000/ төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.
Иймд Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: ТЦА
