Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 12 их наяд төгрөгөөр өслөө

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 56 хувиар өслөө. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 35 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.6 (55.9%) их наяд төгрөгөөр өслөө.
Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 12 (68.2%) их наяд төгрөг, боловсруулах салбар 539.8 (15.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны эхний эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 29.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс өсөхөд металлын хүдэр олборлолтын салбар 8.2 (92.3%) их наяд
төгрөг, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 3.6 (46.5%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
