Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ

Өнөөдөр Сүхбаатар аймгийн 84 жилийн ой, "Зүүн бүсийн хурд-2026" наадам эхэлж байна. Зүүн бүсийн хурд наадам эхний өдрөөсөө л шүүмжлэл дагуулаад байна.
Хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлсэн. Гэтэл хязаалан насны морьдын уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Амартүвшингийн хээр зүсмийн хязааланг барианд орж ирсний дараа сэрвээг нь дахин хэмжиж хасжээ.
Зүүн бүсийн уралдааны журмын дагуу хязаалан нас уралдахын өмнө сэрвээний өндрийг цахим төхөөрөмжөөр нарийвчлан хэмжиж уралдаанд гаргасан.
Улсын наадамдаа сэрвээгээ хэмжүүлэн торгон жолоогоо өргөсөн хүлгийг Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон түрүүлж ирсний дараа хоёр удаа хэмжиж тэнцсэн хэдий хасч, уяачийн хөдөлмөрийг уландаа гишгэж, унасан хүүхдийг урмыг хугалж орхив.
Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон гадны морьдыг гадуурхаж байна уу гэх иргэдийн яриа дэлсээд эхэллээ.
"Зүүн бүсийн хурд-2026" наадмын хязаалан насны уралдаанд нийт 129 хурдан үрээ бүртгүүлжээ.

