МИАТ: Одоогоор шатахууны хомсдол, нөөцгүй болсон асуудал байхгүй
2026 оны 7 сарын 23

Цахим орчинд онгоцны түлш хомсдсон, тав хоногийн нөөцтэй байгаа гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар МИАТ ТӨХК-аас тодрууллаа.
МИАТ ТӨХК-ийн хэвлэлийн төлөөлөгч “Одоогоор шатахууны хомсдол, нөөцгүй болсон асуудал байхгүй. Шатахууны үнэ нэмэгдсэнээс болж нислэгийн үнэ өссөн гэх мэдээлэл гарч буй нь өрөөсгөл. Нислэгийн үнийг тогтмол барих гэж хичээж байна. Зуны улиралд ачаалал ихтэй учраас үнэтэй харагддаг. Тарифын хувьд өөрчлөлт ороогүй" гэсэн тайлбарыг өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669979
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
