150,000 төгрөгийн хахууль авсан улсын бүртгэгч Д.Д-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

2026 оны 7 сарын 23

Arslan.mn

Прокурорын байгууллага долоодугаар сарын 06-20-ныг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 42,249 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,318 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1,179 хэрэг шинээр нээж, 237 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал

  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 99,
  • Өмчлөх эрхийн эсрэг 66,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал,
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 27,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Авлигын эсрэг гэмт хэрэг тус бүр найм,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг зургаа,
  • Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тав,
  • Эдийн засгийн гэмт хэрэг дөрөв,
  • Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг хоёр,
  • Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг нэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Авлигын хэргийн мэдээллийг тодруулбал:

Б.Ц нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах зорилгоор улсын бүртгэгч Д.Д-д 150,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн нэгдүгээр хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд;

А.С нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг шуурхай гаргуулж, өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс улсын бүртгэгч Д.Д-д 150,000 төгрөгийн хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлснийг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669975
0 эможи

keyboard_arrow_up