Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмын түрүү бөхийг автомашин, үзүүрлэсэн бөхийг байраар байлна

2026 оны 7 сарын 23

Arslan.mn

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам эдгээр өдрүүдэд болж байна. 

Тэгвэл ойн баяр наадмын морь, бөх, сур, шагайн харвааны бай шагналыг төр, спортын мэргэжлийн холбоод, 50 жилийн ойд хандив өргөж буй томоохон аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр хамтран олгохоор болжээ.

Уламжлалт зургаан насны түрүү морьдын шагналыг “Очир” төв, Моннис групп, Орхон аймгийн уяачдын холбоод хамтран авто машинаар байлахаар болсон аж. Түрүү болон үзүүрлэсэн бөхийн бай шагналыг “Баянмараат” ХХК, Эрдэнэт хотын унаган залуусын төлөөлөл олгох ба 50 жилийн ойн баяр наадмын түрүү бөхөд авто машин, үзүүрлэсэн бөхийг байраар байлж шагнах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669974
0 эможи

keyboard_arrow_up