Г.Анар: В, D вирусын хавсарсан халдвар нь элэгний үрэвсэл, хатуурал, элэгний дутагдал зэрэг хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг

2026 оны 7 сарын 23

Arslan.mn

УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн их эмч Г.Анар: 

Элэгний үрэвсэл нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх боломжтой өвчин юм.

Элэгний В, С, Д вирусын халдвар нь удаан хугацаанд ямар нэгэн зовиургүй явагдах боловч элэгний хатуурал, элэгний хавдар зэрэг ноцтой хүндрэлд хүргэх эрсдэлтэй.

Дельта вирус (HDV) нь зөвхөн В вируст гепатит (HBV)-ийн халдвартай хүмүүст үржиж, халдварладаг онцлогтой. Дельта вирусын хавсарсан халдвар нь элэгний үрэвсэл, хатуурал, элэгний дутагдал зэрэг хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

В вируст гепатитын эсрэг вакцинд хамрагдах нь Дельта вирусын халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. 
Цус болон биеийн шингэнээр дамжих эрсдэлээс сэргийлж, хамгаалалттай бэлгийн харьцаанд орох, ариутгасан нэг удаагийн тариур, багаж хэрэглэх нь чухал. 
Хэрэв та В вируст гепатиттай бол Дельта вирусын шинжилгээ өгч, эмчийн тогтмол хяналтад хамрагдаарай

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669971
0 эможи

keyboard_arrow_up