2026 оны эхний хагас жилд гэмт хэргийн талаарах гомдол, мэдээлэл 1.7 хувиар өсжээ

2026 оны 7 сарын 22

Arslan.mn

Прокурорын байгууллагаас 2026 оны эхний хагас жилд 70 мянга 171 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өссөн.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 74.4 хувьд Нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газар, 25.6 хувьд орон нутгийн прокурорын газруудаас хяналт тавьж ажиллажээ. Нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газруудын хяналт тавьсан гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буурсан бол орон нутгийн прокурорын газруудын хяналт тавьсан гомдол, мэдээлэл 17 хувиар өсжээ. Шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл, 24 мянга 348 буюу 34.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 28 мянга 918 буюу 41.2 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 10 мянга 14 буюу 14.3 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 90.2 хувийг шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669961
0 эможи

keyboard_arrow_up