Хөдөө орон нутгийн авто зам ашиглах төлбөр суудлын машиных ₮5,000, ачааны машиных ₮20,000 болж нэмэгдэнэ

2026 оны 7 сарын 22

Arslan.mn

2026 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр нэмэгдэхээр болж байна.

Улсын чиглэлийн авто зам гэдэгт нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хилийн боомттой холбох, нийслэлийг хилийн боомттой холбох замууд орох юм.

Энгийнээр бол хотоос гарч, аймгууд руу ороход төлдөг байсан 1,000 төгрөгийн төлбөр дараах байдлаар өснө. 
  • Суудлын автомашины төлбөр 1,000 төгрөг байсан бол 5,000 төгрөг,
  • Ачааны автомашин 10,000 төгрөг байсан бол 20,000 төгрөг болж нэмэгдэж байна. Манай улсад төлбөр авах 33 цэг байдаг. Үүгээр төлбөрийг хураана.

Хураасан мөнгө нь Сангийн Яаманд төвлөрч, зам засвар, арчлалтад зарцуулагддаг. Өвлийн арчлалт буюу зам даваа боогдох үед зам гаргах, зуны арчлалт буюу үер усыг шийдэх, урсгал засварт зарцуулагдах аж. 

 

Д.Оюунболд: Төлбөр хураах цэгээс гадна амьдардаг иргэд тээврийн хэрэгслийн дугаараа бүртгүүлээд төлбөрөөс чөлөөлөгдөнө

Монгол Улсад нийт 8,000 километр үргэлжлэх хатуу хучилттай замд төлбөр авах 33 цэг байгааг бүгдийг нь цахимжуулснаар "галын хайч"-ийн асуудал шийдэгдсэн. Ийнхүү төлбөр авах цэгүүд цахим болсноор тухайн цэгүүдэд хэдэн тээврийн хэрэгсэл нэвтэрч, хэр хэмжээний төлбөр цугларсан тухай болон цуглуулсан төлбөрөөрөө засварын ямар ажлууд хийв зэргийг нээлттэйгээр мэдээлэх боломжтой болсныг Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Д.Оюунболд хэллээ.

Харин нийслэлийн алслагдсан дүүрэгт амьдардаг иргэд ямар хөнгөлөлт эдлэх боломжтой талаар тэрбээр "Улсын болон олон улсын чиглэлийн авто замд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж нь төлбөр хураах цэгээр олон удаа нэвтэрдэг бол төлбөрөө урьдчилан төлснөөр 30 хувь хүртэл хөнгөлөгддөг. Ингэхдээ манай байгууллагатай гэрээ байгуулж, урьдчилж төлбөрөө төлөөд 30 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ.

Мөн төлбөр хураах цэгээс гадна амьдардаг иргэд тээврийн хэрэгслийн дугаараа e-Mongolia, манай байгууллагын цахим сайтад хандан бүртгүүлээд төлбөрөөс чөлөөлөгдөнө" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
669955
1 эможи

Зочин
2026-07-22 14:18
Ard tvmendee vnen eelgvi Tor Zasagtai ym daa bvh ymnii vniig nemeed bhas oor yuch hj chadhgvi ym daa
keyboard_arrow_up