Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, PCR шинжилгээгээр эерэг гарсан иргэнийг тусгаарлажээ

2026 оны 7 сарын 22

Arslan.mn

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долдугаар сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Тухайн иргэн одоогоор Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлүүлж байгаа бөгөөд Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр эерэг гарсан байна. Одоогоор оношийг баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байгаа аж. Уг тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна. Тухайн нутаг дэвсгэр нь тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил өндөртэй бүс бөгөөд мөн Алтай Таван Богд чиглэлийн аялал жуулчлалын бүс нутаг юм. Энэ тухай эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669949
0 эможи

keyboard_arrow_up