ОСНААУГ-ын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
2026 оны 7 сарын 22

Байгууллагын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх хурлын үүрэг, даалгаврын хэрэгжилтийг дүгнэж, дараах чиглэл өглөө.
Үүнд:
- Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд айл өрх, аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээний ажлыг эрчимжүүлж, хугацаанд нь бүрэн дуусгах
- Ухаалаг усны тоолуурын систем нэвтрүүлэхтэй холбоотой эдийн засгийн үр ашиг, зардал, судалгааг боловсруулж танилцуулах
- Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой ажлын хэсэг байгуулах
- Хүний нөөцийн мэдээллийн санг бүрдүүлж, ажилтнуудын мэдээллийг шинэчлэн нэгдсэн дата сан үүсгэх
- Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх төсвийн тодотгол, үнэ тариф, шаардлагатай санхүүжилтийн саналыг нэгтгэн танилцуулах
- Агуулахын няравын өрөөний нөхцөлийг сайжруулж, эд хөрөнгийн хаягжуулалтыг бүрэн хийх
- Байгууллагын авто зогсоолд ухаалаг хаалт суурилуулах
- Дуудлага хүлээн авах төвийн автомат хариулагчийн системийг олон сонголттой болгон хөгжүүлж иргэдийн санал хүсэлтийн дагуу ажилтантай шууд холбогддог болгох
- Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн хяналтын камерын системийг сайжруулах
- Нийслэлийн аудитын шалгалт үргэлжилж байгаатай холбогдуулан хүргүүлсэн албан бичиг, жагсаалтын дагуу шаардлагатай баримт бичгийг 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор бүрэн бэлтгэх
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу бүрэн хангахыг үүрэг болголоо.
АНХААРЧ АЖИЛЛАХ
- Их урсгал засварын ажлыг эрчимжүүлэх.
- Дуудлагын засварчдын ур чадварыг дээшлүүлэх.
- 2026 оны 06 дугаар сарын 01-ээс айл өрхийн усны тоолуурын заалтыг авч удирдах газарт ирүүлсэн боловч тариф өссөнтэй холбоотой иргэдээс гомдол их ирж байгаа тул мэдээлэл өгөх.
- Акуарейтингийн сургалт, судалгаанд анхаарч ажиллах, идэвхтэй оролцох.
- Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд гидавлик тооцоог 2026 оны 08 дугаар сарын 01-ний дотор дуусгах. Түгээх төвүүд 2026 оны 08 дугаар сарын 15-ны дотор дуусгах.
Өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, явц, үр дүнг хугацаанд нь тайлагнан ажиллахыг нийт удирдах ажилтнуудад үүрэг болголоо.



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669947
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
