ЦЕГ: Сэлэнгэ аймагт бага насны хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан осол бүртгэгдсэн

2026 оны 7 сарын 20

Arslan.mn

Баяр амралтын өдрүүдэд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа С.Баярбилэг "Баяр наадмын амралтын өдрүүдэд улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 9446 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 488 нь гэмт хэргийн шинжтэй байна. Эдгээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Тухайлбал, энэ сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд "Хүүхэд нас барсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирлээ" гэх дуудлагын дагуу шалгалт явуулахад, хашаанд байсан Toyota Sai маркийн автомашиныг найман настай  хүүхэд хөдөлгөж, 10 сартай дүүгээ дайрсан болохыг тогтоосон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Үүнээс гадна энэ сарын 15-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт Nissan Vannet болон Toyota Harrier маркийн автомашинууд мөргөлдөж, нэг том хүн, хоёр хүүхэд амиа алдан, 8-52 насны гурван хүн гэмтсэн ноцтой осол гарсан. Урьдчилсан байдлаар Toyota Harrier автомашинд зорчиж явсан иргэд жолоочид нөлөөлсний улмаас тээврийн хэрэгсэл урсгал сөрөн орж, жолоодлого алдсан гэх нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Гэхдээ уг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай бүх нотлох баримт хараахан бүрдээгүй байна.

Мөн зам тээврийн ослын үед жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа. Зөвхөн үлээлгэх төхөөрөмжийн хариунд бус, цусны шинжилгээний дүгнэлтэд үндэслэн эцэслэн тогтоох бөгөөд цагдаагийн байгууллагаас удахгүй дүгнэлт гаргана. Тэр хүртэл иргэдийг буруу ташаа мэдээлэл цахим орчинд түгээхгүй байхыг хүсэж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
669918
1 эможи

keyboard_arrow_up