ТАНИЛЦ: Өнөөдрөөс халуун ус 20 хоног хязгаарлах байршил

2026 оны 7 сарын 20

Arslan.mn

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас шугам сүлжээний урсгал болон их засварын ажлын хүрээнд дулааны шугамын зургадугаар ээлжийн буюу халуун ус хязгаарлалт хийх эхэлнэ. Тодруулбал, өнөөдөр буюу /2026.07.20/-өөс эхлэн наймдугаар сарын 8-ныг дуустал нийт 20 хоног хязгаарлах юм.

Халуун ус хязгаарлах байршлууд:

  • 1бвгд магистраль: Хурд, Эрэл, Жигүүр грандын орон сууц орчим, Баянгол зочид буудал, Улсын драмын эрдмийн театр, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-оос хангагддаг хэрэглэгчид
  • 2бв магистраль: Улсын I төв эмнэлэг, МУБИС, Нийслэлийн Өргөө амаржих газар, СЭЗДС, Сайд нарын II эмнэлэг, УСУГ орчим, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Английн ЭСЯ орчмын хэрэглэгчид
  • 3аб магистраль: Төрийн тусгай хамгаалалтын газар, Оросын элчин сайдын яам, Улсын их дэлгүүр, 40, 50 мянгат орчмын хэрэглэгчид
  • 5бв магистраль: Цагдаагийн авто бааз, ЗЦГ, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид
  • 11ж магистраль: Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчид хамаарна.

Хийгдэх ажлууд болон техникийн зохицуулалт:

  • Ажиллагаанд залгах хугацаа: 1бвгд, 2б, 5бв, 3аб, 11ж магистралийн шугамуудыг долдугаар сарын 19-26-ны хооронд үе шаттайгаар ажиллагаанд залгана.

Шугам шинэчлэлт:

  • ДХ-242-оос ДХ-244 цэгийн хооронд 2Ф350мм голчтой 176 хос метр шугам,
  • ДХ-244-өөс ДХ-249 цэгийн хооронд 2Ф300мм голчтой 362 хос метр шугамыг тус тус шинэчлэн солино.

Хаалт шинэчлэлт: Дараах цэгүүд дэх таслах хаалтуудыг шинэчлэх ажил хийгдэнэ:

  • ДХ-11134 цэгт 2Ф400мм хаалт,
  • ДХ-5114 цэгт 1Ф400мм хаалт,
  • ДХ-569-2 цэгт 1Ф300мм хаалт,
  • ДХ-240 цэгт холбоосын 2Ф250мм хаалт,
  • ДХ-196 цэгт салааны 2Ф250мм голчтой хаалт.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669905
0 эможи

keyboard_arrow_up