ФОТО: Ёслолын жагсаалд Цагдаа, Дотоодын цэргийн 34 анги байгууллагын 1984 алба хаагч оролцлоо

Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэргийн байгууллагын 104 жилийн ойн ёслолын жагсаал өчигдөр /2026.07.17/ Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Ёслолын жагсаалд Цагдаа, Дотоодын цэргийн 34 анги байгууллагын 1984 алба хаагч, 48 автомашин, 46 морьт бүрэлдэхүүн, 46 албаны нохой оролцлоо.
Түүхэн ойг тохиолдуулан энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, үе үеийн дарга нар, ахмад ажилтнууд, алба хаагчид, тэдний гэр бүлийн төлөөлөл хүрэлцэн ирж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бахархалт түүх, баатарлаг үйлсийг хамтдаа хуваалцлаа.
Мөн ёслолын жагсаалд Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, бие бүрэлдэхүүний ар гэрийн төлөөлөл, иргэд оролцлоо.






















































































































