Цагдаагийн байгууллагаас “Urban talk” шоу нэвтрүүлгийг хийсэн студийг бүтүүмжлэн шалгах ажиллагаа явагдаж байна
2026 оны 7 сарын 17

Зарим телевиз ёс зүйгүй бусармаг зүйл ярьсан хүмүүсийг ЭФИРЭЭР ГАРГАХГҮЙ гэдгээ мэдэгдэж эхэлсэн билээ.
Тэгвэл Цагдаагийн байгууллагаас “Urban talk” шоу нэвтрүүлгийг хийсэн студийг бүтүүмжлэн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.
Энэ талаар УЕПГ-аас тодруулахад "Цахим орчинд нийтлэгдсэн “Urban talk” show нэвтрүүлгийн үеэр нэр бүхий хүмүүсийн ярьсан асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлж, цагдаагийн байгууллагаас тухайн нэвтрүүлгийг хийсэн студийг бүтүүмжлэн шалгах ажиллагаа явагдаж байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669902
1 эможи
Зочин
2026-07-18 19:52
боловсролгүй арчаагүй залуусд хариуцлага тооц. Энэ цагаас хойш олны дунд муухай үг хэлсэн хүмүүсд хариуцлага тооц. Дааганаас унаж үхдэггүй даравгараасаа болж хохирдгийг ойлгуул.
Зочин
2026-07-18 08:57
нэвтрүүлэгийн нэрнээс нь эхлээд их хотын соёлтой залуус нь бололтой манай хөдөөний оркууд арай ч ийм юм ярихгүй шүү хаа очиж
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
