Сумын заан Б.Лхагва-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ

2026 оны 7 сарын 17

Arslan.mn
Энэ сарын 9-нд Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын барилдааны үеэр бөхчүүд нэгнээ цохиж унагасан асуудал үүссэн нь үзэгч олны шүүмжлэлийг дагуулаад буй.

Тодруулбал, 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан Говь-Алтай аймгийн Цээл сумын баяр наадмын бөхийн барилдаанд барилдаж байсан сумын харцага Р.Амгаланбаатар нь сумын заан Б.Лхагва-Очирын толгой руу цохисон үйлдлийг шалгаж байгаа талаар Прокурорын байгууллагаас өмнө мэдээллэсэн.

Шалгалтын ажиллагааны явцад хохирогч сумын заан Б.Лхагва-Очирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669900
0 эможи

keyboard_arrow_up