Говийн аймгуудын нутгаар +34 градус хүрч хална

2026 оны 7 сарын 17

Arslan.mn

Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална.

Цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ сарын 18-ны бямба гарагт говийн болон зүүн аймгуудын нутгаар агаарын температур өдөртөө +30...+32 хэм хүрч хална.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Жинст, Богд, Баянлиг, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Говь-Алтай аймгийн Шарга, Бигэр, Өмнөговь аймгийн Булган, Мандал-Овоо зэрэг сумдад +32...+34 хэм хүрч халах төлөвтэй байна.

Мөн бямба гарагт Хангай болон төвийн бүсийн зарим аймаг, сумдын нутгаар, түүнчлэн Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн зарим сумдад дуу цахилгаантай аадар бороо орно.

Харин 17:00 цагаас хойш Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Баянмөнх сум болон Өндөрхаан хот, Дундговь аймгийн Өндөршил, Баянжаргалан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдын нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Иймд иргэд, жолооч нарыг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669896
0 эможи

keyboard_arrow_up