Ажил үүргээ гүйцэтгэхдээ онцгой гавьяа байгуулсан, идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдад төрийн дээд одон гардууллаа

2026 оны 7 сарын 17

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 104 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр /2026.07.17/ Соёлын төв өргөөнд боллоо.

Энэ үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан, идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдыг төрийн дээд одон, медаль болох "Цэргийн гавьяаны одон"-оор цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхбат, цагдаагийн дэд хурандаа П.Алтанзул, цагдаагийн дэд хурандаа Б.Алтансүх, цагдаагийн хошууч Д.Батбилэг нар, "Цэргийн хүндэт медаль"-аар цагдаагийн хошууч Б.Нямсүрэн, цагдаагийн ахмад Э.Сэргэлэн нарын 21 алба хаагч шагнагдсан юм.

Мөн “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр цагдаагийн ахмад Д.Цэрэнпил, цагдаагийн хошууч Г.Отгонтамир, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр цагдаагийн хошууч Х.Эрдэнэболд, “Цагдаагийн гавьяа” тэмдгээр цагдаагийн ахлах дэслэгч Б.Хонгор, цагдаагийн ахмад Т.Отгонбаяр, “Дотоодын цэргийн “Алдар” тэмдгээр ахлагч Б.Хөлөгбаатар, ахлагч Б.Болдбаяр нар шагнагдаж, зарим алба хаагчдад цол олголоо.

Хурлын төгсгөлд Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын уран бүтээлчид, Гэрэл хамтлагийнхан нийт бие бүрэлдэхүүнд зориулан "Сүр жавхлант цагдаа", "Хүний заяа", "La vi da si amor", "Эрхшээгчид", "Нар сарны зааг", "Монгол Цагдаа", "Монгол төрийн цагдаа" зэрэг уран бүтээлийг толилуулсан юм.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669891
1 эможи

keyboard_arrow_up