Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Т.Норовжав “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртлээ

2026 оны 7 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр /2026.07.09/ ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Түмэннасангийн Норовжавд “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртээлээ.

Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Т.Норовжав нь 1969 оноос эхлэн Нийгмийг аюулаас хамгаалах яамны Улсыг аюулаас хамгаалах ерөнхий газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хэлтсийн дарга, ангийн дарга болон Ховд аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн даргаар тус тус томилогдон 21 жил үр бүтээлтэй ажилласан.

Монгол Улсын Гавьяат хуульч, ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Т.Норовжав нь Ховд аймгийн Цагдаагийн хэлтсийн анхны дарга бөгөөд 1989 оны ардчилсан хөдөлгөөний үеэр тайван жагсаалыг хүч хэрэглэлгүй, хуульд нийцүүлэн зохицуулж, хууль сахиулах байгууллагын зөв жишгийг тогтоолцсон билээ.

Ийнхүү Ховд аймгийн Цагдаагийн газрын 100 жилийн ойн босгон дээр хууль сахиулах байгууллагын хөгжил, эрх зүйн салбарт оруулсан олон жилийн үнэтэй хувь нэмэр, төрийн тусгай албанд үнэнчээр зүтгэснийг тань төр засаг өндрөөр үнэлж, “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртээсэнд халуун баяр хүргэж, эрхэм Танд эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669815
0 эможи

keyboard_arrow_up