УИХ-ын есөн гишүүн, Ерөнхий сайд асан хоёр улс төрч ГАВЬЯАТ цол хүртжээ
2026 оны 7 сарын 09

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медалиар шагнасан.
Гавьяат хуульч цолоор:
- УИХ-ын дарга С.Бямбацогт,
- УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин,
- УИХ-ын гишүүн Д.Ганбат нарыг шагнажээ.
Гавьяат эдийн засагч цолоор:
- УИХ-ын гишүүн, шадар сайд Т.Доржханд,
- УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Жавхлан,
- Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан Сү.Батболд,
- УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нарыг шагнажээ.
Мөн УИХ-ын гишүүн Х.Болормааг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнасан бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон Т.Мөнхсайханд Хүний гавьяат эмч, Д.Бум-Очирт Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг тус тус хүртээжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669813
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
