848 харваач цэц мэргэнээ сорихоор Үндэсний шагайн асарт цугларлаа

2026 оны 7 сарын 09

Arslan.mn

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмын багийн насанд хүрэгчдийн шагайн харваа өнөөдөр (2026.07.09) эхэллээ.

Монгол Улсын Шагайн Харваачдын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Энхжаргал “Энэ жил 18 аймгийн 106 баг тойргийн зарчмаар өрсөлдөж байна. Баг бүр  найман гишүүнээс бүрдэж нийт 848 харваач цэц мэргэнээ сорихоор Үндэсний шагайн асарт цугларлаа. Тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилж, эхний таван байрыг шалгаруулна. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн баг оролцоогүй” гэв.

Үндэсний их баяр наадмын шагайн харваа долоодугаар сарын 6-ны өдөр өсвөрийн багийн харваагаар эхэлсэн. Өсвөрөөс шалгарсан шилдэг найман баг болон ахмадын багаас шалгарсан шилдэг найман багууд энэ сарын 12-ны өдөр аваргаа шалгаруулна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669805
0 эможи

keyboard_arrow_up