Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажил, мэргэжилдээ идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй алба хаагчдад Төрийн дээд одон медаль, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын шагналаар шагнах, цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр /2026.07.08/ боллоо.
Тус арга хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах, даргын зөвлөлийн гишүүд болон алба хаагчид оролцлоо.
Иргэдийнхээ эрх, эрх чөлөө, амар, амгалан амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж цол, шагнал гардан авсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.








