Гандангийн зүүн талын үерийн хамгаалалтын далан усанд автжээ

2026 оны 7 сарын 08

Arslan.mn

Өчигдөр орсон дуу, цахилгаантай борооноор Гандангийн зүүн талын үерийн хамгаалалтын далан усанд автжээ.

Энэ тухай Хотын дарга Б.Пүрэвдагва "Гандан, Өргөө кинотеатрын уулзвар, 25 дугаар эмийн сан, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль, Дарь-Эх, Тэмээтэй хөшөөний уулзвар, Нарны гүүрний хойно, Сонгинохайрхан дүүргийн усанд автсан хэсгүүдийг мото помпоор яаралтай соруулж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг уртасгасан цагаар Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба гүйцэтгэнэ. Явган хүний зам дээр ч ус тогтсон байна.

Өнөөдөр Нийслэлийн Онцгой Комиссыг(НОК) хуралдуулж ус тогтсон бүх байршлын усыг яаралтай соруулах, ариутгал, цэвэрлэгээг хийх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэнэ" гэв.

Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны(УБЗАА) Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэлийн хэлснээр Улаанбаатар хотод ус соруулах мото помп 80 гаруй ширхэг байгаа аж.

Геодези Усны Барилга Байгууламжийн Газраас борооны ус зайлуулах шугам, үерийн далан, сувгийг тогтмол цэвэрлэж байна гэж мэдээлдэг ч түр зуурын борооноор нийслэлийн нэлээдгүй хэсэг усанд автлаа.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Улаанбаатар хот, Багануур, Тэрэлжид өнөөдөр бороотой байна.

Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669781
0 эможи

keyboard_arrow_up