Р.Пүрэвдагвын шийтгэлийг хэвээр нь үлдээж, Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сараар хассан байсныг цуцалжээ

Улсын арслан Р.Пүрэвдагвыг ёс бус үг хэллэг хэрэглэсэн шалтгаанаар барилдах эрхийг таван сарын хугацаатай хассан.
Ёс зүйн зөрчил гаргасан талаараа арслан Р.Пүрэвдагва хүлээн зөвшөөрч, уучлалт гуйгаад барилдах эрхийг нь сэргээж өгөхийг өөрийн цахим хуудсаар дамжуулан хүссэн юм.
Тэгвэл өнөөдөр Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүйн зөвлөл хуралдаад олонхын саналаар Р.Пүрэвдагвын шийтгэлийг хэвээр нь үлдээжээ. Харин зөрчил гаргаад шийтгүүлсэн аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сараар хассан байсныг цуцалж, хатуу сануулга болгожээ.
Ингэснээр энэ жилийн баяр наадамд Р.Пүрэвдагва арслан барилдахгүй юм байна.
Харин допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулах эсэхийг Үндэсний их баяр наадмын комисс шийдэх аж.
