18 настай, эрэгтэй гутлын үдээсээр өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарчээ
2026 оны 7 сарын 07

Цагдаагийн байгууллагад 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10:21 цагийн орчимд “ … торон хашаанаас хүн боомилж нас барсан …” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Налайх дүүргийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулахад “… Тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн 18 настай, эрэгтэй нь төмөр торон хашааны дээд хэсгээс гутлын үдээсээр боомилсон байдалтай нас барсан нөхцөл байдал тогтоогдсон.
Хэргийн шалтгаан, нөхцөлийг тал бүрээс нь бүрэн тогтоохоор тус дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669771
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
