Хууль бусаар мод бэлтгэсэн дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026 оны 7 сарын 07

Прокурорын байгууллага 2026 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 98 хүнд холбогдох 93 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь ойн бүс нутаг болох Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж байна. Тодруулбал эхний хагас жилийн байдлаар Архангай аймгийн прокурорын газар 21, Хөвсгөл аймгийн прокурорын газар 14, Булган аймгийн прокурорын газар 10, Сэлэнгэ аймгийн прокурорын газар дөрвөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669761
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
