Маргаашаас эхлэн энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026 оны 7 сарын 07

Наадмын амралтын өдрүүдэд буюу маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг дуустал цахилгаан хязгаарлахгүй гэж Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК-ниас мэдээлэв.
Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК-ниас өнөөдөр /20269.0.7.07/ цахилгаан хязгаарлаж, цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарийг танилцуулав. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Аргүнт болон Партизан орчмоор 11:00-18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд засвар хийнэ. Мөн Төв аймгийн Баянцагаан суманд нийтээр нь 09:00-17:30 хүртэл цахилгаан хязгаарлах ажээ. Харин өнөөдөр хуваарийн дагуу цахилгаан хязгаарлаж долдугаар сарын 8-наас эхлэн долдугаар сарын 19-н хүртэл цахилгааны хязгаарлалт хийхгүй юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669760
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
