Согтуу үедээ дугуйн троцов шидэж 2 настай хүүхдээ онож, хүүхэд нь эмчлүүлж байхдаа нас баржээ
2026 оны 7 сарын 06

"Дорноговь аймгийн Сайншанд суманд хүүхэд гэмтсэн байна" гэх дуудлага, мэдээлэл энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 20.30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулахад иргэн ... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдаж дугуйн троцов шидэхэд 2 настай эрэгтэй төрсөн хүүгийн дух хэсэгт цохиж, биед нь гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон.
Хохирогч нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад 2026 оны долоодугаар сарын 05-ны өдөр нас барсан ба хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669755
1 эможи
Зочин
2026-07-07 09:14
бузартай ч юмаа даа
Зочин
2026-07-07 08:47
Ямар харамсалтай юм бэ? Хайран нялх амьтан, хайран гэр бүл, бүгд сэтгэлийн тамд унаж... ямар харамсмаар юм дээ...
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
