ТЦА: Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулснаар зам тээврийн осол БУУРСАН эерэг үр дүн гарсан

Тээврийн цагдаагийн албаны энэ оны эхний хагас жилийн сахилга, ёс зүйн зөвлөгөөн, тайлангийн хурлыг 2026.07.03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд чуулга”-ын их танхимд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах, даргын зөвлөлийн гишүүд болон алба хаагчид оролцлоо.
Энэ оны хагас жилд зохион байгуулсан “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар”, “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал”, “Мотоцикл ба хамгаалах малгай” зэрэг урьдчилан сэргийлэх, нөлөөлөл, хяналт шалгалтын 8 ажил, арга хэмжээг зохион байгуулснаар зам тээврийн осол өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар буурсан эерэг үр дүн гарсан.

Тайлант хугацаанд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө 90.5 хувьтай хэрэгжиж, хүний нөөцийн нөхөн хангалт 96.5 хувьд хүрсэн нь үйл ажиллагааны тогтвортой байдал, удирдлагын үр нөлөөг хангах чухал үзүүлэлт боллоо.
Мөн III дугаар улиралд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталж, үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн зорилт, цаашдын үйл ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.



