ФОТО: Мөрдөн шалгах албанаас цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад ХҮНДЭТГЭЛ үзүүллээ

ЦЕГ-ын Мөрдөн шалгах албанаас цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах “Эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаараа бид үргэлж бахархдаг” хэмээн онцолж, талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр ахмад ажилтнуудын ажил, амьдралын баялаг түүхийг харуулсан “Зураг түүх өгүүлнэ” дурсамж видеог толилуулж, ая дууны мэндчилгээ дэвшүүлж тэдний байгуулсан гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, ахмадуудыг “Монгол цагдаа” тэмдгээр шагнаж, дурсгалын зүйл гардууллаа.
Мөрдөн шалгах албаны нийт бие бүрэлдэхүүнээс эрхэм ахмадуудадаа эрүүл энх, урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.


















